"Моод"-ын Б.Болд Өмнөговь аймагт Монголын анхны "Гэрэлтдэг зам"-ыг хийлээ

1 578

“Моод” нэвтрүүлгээр нь иргэдийн сайн мэдэх Б.Болд гадаад, дотоодод хэрэгждэг олон арга, техникүүдийг эх орондоо нэвтрүүлж, соёлыг сурталчилдаг. Тэгвэл тэрбээр энэ удаа "гэрэлтдэг зам"-ын тэмдэглэгээ хийжээ. 
Тодруулбал, Өмнөговиос Цогтцэций явдаг замын уулзвар хэсэгт гэрэлтдэг зам буюу гэрэлт тэмдэглэгээг хийсэн байна. Харанхуй шөнө хурдны замаар давхина гэдэг жолоочдод хамгийн түвэгтэй асуудал. Замын тэмдэг тэмдэглэгээ харагдахгүй, зам дээр байгаа зүйлс тодорхойгүйн дээр жолоочийн биологийн цаг нь унтахыг шаардана. Иймд гаднын орнуудад цагаан зураас, тэмдэг тэмдэглэгээг додотгох болон гэрэлт замыг хийх нь осол аваарыг үнэмлэхүй хувиар багасгадаг гэж үздэг. Гаднын оронд гайхагддаг энэхүү шийдлийг Монголд нэвтрүүлж, анхны гэрэлтдэг замыг Өмнөговь аймагт "Моод"-ын Б.Болд хийлээ. 
ВИДЕО: 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn