Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгууламжтай хурандаа Ж.Болд танилцлаа

606


Энэ сарын 15,16- ны өдрүүдэд  цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд албаны хүмүүсийн хамтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа.
 Энэ үеэр Дорноговь, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга нарт төмөр замын бүтээн байгуулалт явагдаж буй нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.
Мөн Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.
Б.Чингүүн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn