Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ

305

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 цагийн хооронд усархаг бороо орчсны улмаас айлын гэр, хашаа, автомашин усанд автаж зарим гэрүүд урсаж нурсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Тост”, “Мөргөцөг” хорооллуудад нийт 4 гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байсныг татаж, мөн 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорийн давхарт орсон усыг  мотопомпоор соруулан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn