Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ.
Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна.
Улмаар эл хэргийг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд төрийн эрх мэдэлтэн албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг өнгөрсөн 7 хоногт зогсоож, битүүмжлээд байгаа аж.