Дидди өөрийнх нь талаар баримтат кино бүтээж Netflix-д байршуулсан 50 Cent-д эгдүүцжээ

10

Шоронд  хоригдож буй хөгжмийн продюсер Дидди өөрийнх нь талаарх баримтат кинонд эгдүүцэн уурлаж, түүнд ашигласан бичлэгүүдийг “хулгайлсан” гэж мэдэгджээ.
Тодруулбал, Шон “Дидди” Комбс өөрийн амьдрал болон түүний олон хууль эрхзүйн асуудлын тухай удаан хугацааны өрсөлдөгч 50 Cent гүйцэтгэх продюсерээр ажилласан Netflix-ийн шинэ баримтат цувралд шүүмжлэлтэй хандав.
Баримтат кинонд Комбс болон түүний ойр дотнын хүрээллийн, өмнө хэзээ ч үзэгдээгүй бичлэгүүд багтжээ.
Дөрвөн жилийн хорих ял сонсоод буй Bad Boy Records-ийн хуучин босс, хип-хоп од Комбсын тухай өгүүлэх "Sean Combs: The Reckoning" нэртэй цувралыг “шившигтэй дайралт” хэмээн нэрлэж, Netflix-ийг хууль бусаар авсан бичлэг ашигласан гэж буруутгасан байна.
Таван хэсэг цуврал нь өнөөдөр /12-р сарын 2-нд/ Netflix дээр нээлтээ хийсэн бөгөөд  Комбс болон түүний ойр дотнын хүрээллийн, өмнө хэзээ ч үзэгдээгүй бичлэгүүд баримтат кинонд багтжээ.
Түүний хэвлэлийн төлөөлөгчийнх нь дамжуулснаар, нэр хүнд нь унасан продюсер /50 Cent/ энэ бичлэгүүдийг, хувь хүний өмчөөс, яллагдагчаар татагдахаас өмнөх дуусаагүй төслийн материал болон хууль эрхзүйн стратеги ярилцсан бичлэгүүдээс хууль бусаар хулгайлан авсан хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn