Дөрөвдүгээр сургууль биеийн тамирын иж бүрэн талбайтай болно
Өмнөговь /МОНЦАМЭ/. Оюуны мэлмий дөрөвдүгээр сургуулийг биеийн тамирын иж бүрэн талбайтай болгох бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.
Шинэ хичээлийн жилд хүүхдүүд ая тухтай, стандарт хангасан талбайд биеийн тамираар хичээллэх, бие бялдраа хөгжүүлснээр эрүүл чийрэг өсөн торинох боломжийг бүрдүүлэхээр ийнхүү ажиллаж байгаа юм. Өмнөговь аймаг нь энэ оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаад байгаа бөгөөд боловсролын салбарт нэлээгүй бүтээн байгуулалт хийж байгаагийн нэг нь энэ юм. Тус сургууль нь Өмнөговь аймгийн отгон сургуулиудын нэг бөгөөд гэр хороолол дунд байрладаг гэдгээрээ онцлог.