Зарим газрын үйл ажиллагааг нээлээ
Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 27-ны хурлаар зарим газруудын үйл ажиллагааг нээлээ.Үүнд банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үүрэн холбооны оператор компаниуд, оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эхлүүлж 10:00-16:00 цагт ажиллахаар боллоо. Мөн банкны салбаруудын ажиллах цагийг 10:00-16:00 болгож сунгалаа. Тодорхой үе шаттайгаар худалдаа үйлчилгээг нээх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Шуурхай штабаас анхааруулж байна.