Залуучуудын гарааны бизнесийг дэмжинэ

318

Өмнөговь аймагт 18-34 хүртэл залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр зарлалаа. Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг энэ сарын 27-оос 30-ны өдрүүдэд зохион байгуулна. Өмнөговь аймгийн үндсэн харьяат 34 хүртэлх насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 50 залуус оролцох боломжтой юм. Оролцох хүсэлтэй залуус ажил хөдөлмөр эрхэлдэггүй болон хөдөлмөрийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн байх, эрүүл мэндийн даатгалаа сүүлийн 2 жил төлсөн байх, нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн гарааны бизнесийн санаатай байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн даатгал төлсөн тухай тодорхойлолт, хөтөлбөрт хамрагдах тухай гар өргөдөл, өөрийн бизнес санааг товч, тодорхой, шинэлэг байдлаар тайлбарласан 3-5 минутын видео бичлэгийг Startup.omnogovi@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ. Цахим бүртгэлд бүртгүүлсэн залуучууд дээрх материалаа бүрдүүлэн энэ сарын 24-ний дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст авчирч өгснөөр бүртгэл баталгаажих болно. Сургалтад хамрагдсан залуучуудаас шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуучуудад 5 сая хүртэлх төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт олгох юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn