Өрхийн эмнэлгүүдэд эмч нэмж ажиллуулна

333

Өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр эмч нэмж ажиллуулахаар боллоо. Халдварын тархалт их байгаа Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн Шуурхай штаб хуралдаж, холбогдох газаруудад дараах үүрэг өглөө. Үүнд өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр эмч нар нэмж ажиллуулахаар болсон байна. Мөн үзлэг шинжилгээ явуулж байгаа "Нэг цэгийн үйлчилгээ"-г нэмж 1 болон 6-р багийн төвүүд дээр нээхээр болжээ.
Үүнээс гадна утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх ахмад эмч нарын баг байгуулан гэрээгээр ажиллуулах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болсон байна. Халдвар авсан иргэдийг оношлох, үзлэг эмчилгээнд хамруулах ажлыг цаг алдалгүй чирэгдэлгүй зохион байгуулахыг Даланзадгад сумын Онцгой комиссын дарга Х.Батболд, Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа болон холбогдох байгууллагад аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас үүрэг болголоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn