Өмнөговийн иргэд аймаг руугаа иргэний үнэмлэхээр нэвтэрнэ

183


Өмнөговь аймгийн иргэд бусад аймаг, хотоос орж ирэхдээ иргэний үнэмлэхээ үзүүлэн нэвтэрч эхэллээ. Уул уурхайн бүс нутгийн хувьд коронавирусний халдварын тархалтыг хумих үүднээс цахимаар тус аймагт нэвтрэх эрх авч байсан билээ. Иргэдийн зүгээс энэ нь чиргэдэлтэй байгаа тухай гомдлыг удаа дараа тавьж байсан юм.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Өмнөговь аймгийн иргэд аймагтаа нэвтрэх бол иргэний үнэмлэхээ үзүүлэхээс гадна шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай гэж үзлээ. Түргэвчилсэн шинжилгээ 48 цаг, PCR 72 цагийн хугацаанд сөрөг хариунд үндэслэн нэвтрүүлнэ.Ташрамд энэ сарын 12-ны өдрийн байдлаар коронавирусний халдвар 226 тохиолдлоор нэмэгдэж нийт халдвар авсан иргэдийн тоо 8100-д хүрлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn