ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотын бүжгийн аваргууд тодорлоо
Өмнөговь аймгийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Эх орончдын өдөр"-ийг угтан "Бүжгээр эрүүлжье" уриан дор "Даланзадгад хотын аварга" шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Тус нийтийн бүжгийн тэмцээнийг дөрвөн төрлөөр явуулсан бөгөөд 18-88 насны 70 гаруй бүжигчин оролцож аваргуудаа тодруулсан юм. Тодруулбал:
АХМАД НАС:
1-р байрт П.Уламбаяр, Ц.Жавзмаа
2-р байрт Г.Баттүвшин, Д.Оюунчимэг
3-р байрт Т.Цолмон, Д.Энхтуяа
Тусгай байрт Д.Идэрцог, Алтанчимэг
ЭМЭГТЭЙ ХОСЫН ТӨРӨЛД:
1-р байрт Д.Чулуунцэцэг, Ч.Энхтуул
2-р байрт Б.Тогосмаа, Б.Сийлэгмаа
3-р байрт Б.Нарантуяа, Б.Мядагсүрэн
Тусгай байрт Н.Насанбаяр, Ш.Бурмаа
46-59 НАСАНД:
1-р байрт Б.Баярсайхан, Цэцэгжаргал
2-р байрт Д.Эрдэнэтөгс, Д.Ариунаа
3-р байрт О.Баярсайхан, Ш.Бурмаа
Тусгай байрт Гантулга, Шар
18-45 НАСАНД:
1-р байрт Б.Наранхүү, Э.Алтангэрэл
2-р байрт Х.Багваа, Б.Даваа
3-р байрт Б.Мөнхтөр, Ч.Дуламсүрэн
Тусгай байрт С.Ганбат, Сансартунгалаг нар шалгарсан байна.
Тэмцээнд амжилттай оролцсон бүжигчдийн шагналыг маргааш буюу гуравдугаар сарын 1-ний өдөр "Эх орончдын өдөр"-ийн баярын үйл ажиллагаан дээр гардуулах ажээ.