Оюутолгойн гадаад мэргэжилтний цогцос уурхайн II кэмпээс олджээ

670

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” уурхайд гадаадын иргэн нас баржээ. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр уурхайн II кемпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн Австрал Улсын иргэн 50 настай эрэгтэйн цогцос олдсон байна.
Задлан шинжилгээний дүгнэлт нь хараахан гараагүй ч урьдчилсан байдлаар түүнийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn