ӨМНӨГОВЬ: Жилийн ч нүүр үзээгүй уг орон сууц халаалт нь муу, цонх ханаар нь нэвт салхи сийгэж байна

505

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр "Оршдос" ХХК Өмнөговь аймгийн Номгон суманд 10 айлын орон сууцыг барьж гүйцэтгэсэн бөгөөд уг байр 2021 оны 11 сард ашиглалтад орж, улсын комисс хүлээж авчээ.
Жилийн ч нүүр үзээгүй уг орон сууц халаалт нь муу, цонх ханаар нь нэвт салхи сийгэж, ханаараа мөөгөнцөрдсөн байна.
Өнгөрсөн өвөл зутруухан өвөлжсөн оршин суугчид энэ талаар гомдол саналаа "Оршдос" ХХК-ний удирдлагуудад хэлсэн боловч элдэв янзын шалтаг тоочиж байгаад сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болсон гэнэ.
Эцэст нь оршин суугчид эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод үлджээ. "Оршдос" ХХК нь Өмнөговь аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. Чанаргүй, муу баригдсан барилгыг Улсын комисс шил дарааллан хүлээн авч, иргэдийг хохироож байгаад харамсаж байна. 
Arslan.mnArslan.mnArslan.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn