ӨМНӨГОВЬ: Хоёр өдөр цахилгаан эрчим хүч хязгаарлана

165


Өмнөговь аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд 7.00-20.00 цаг хүртэл цахилгаан эрчим хүчээр хязгаарлана.  
Учир нь "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн говийн бүсийн салбарын Тавантолгой-Даланзадгад чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагчийн судал тасарсан цэгт засвар хийх, чичиргээ намжаагч гүйсэн цэгийг засварлах, анкер тулгуурт шувуу үргээгч суурилуулах, гэмтсэн элемент солих засварын ажилхийх юм.

Цахилгаан эрчим хүчээр хязгаарлалт хийх хугацаанд нийт хэрэглэгчдийг цахилгаанынөөц үүсгүүрийн бэлэн байдлаа ханган хэрэглээндээ зохицуулалт хийхийг Өмнөд-Бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иасанхааруулав.

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК Говийн бүсийн засварын албаны дарга О.Хоринтаван
Цахилгаан дамжуулан үндэсний төрийн өмчит байгууллагын говийн бүсийн салбарын 2023 оны урсгал засварын ажлыг манай салбарын засварын бригад хийж гүйцэтгэж байна.

Манай баг хоёр хуваагдан 120 кВт-ын Даланзадгадын агаарын шугам болон 110-135 кВт-ын дэд станцын урсгал засваруудыг хийж байна. Тухайн засварын ажлын хийж гүйцэтгэхэд таслалт хийж байгаа шалтгаан нь 110 кВт-ын Даланзадгад агаарын шугам нь нэг хэлхээтэй агаарын шугам учраас зайлшгүй цахилгааныг бүрэн таслалт хийх шаардлагатай болдог. Тиймээс шугамын найдвартай байдлыг хангахын тулд нийт хоёр өдрийн таслалт хийж засварын ажлыг цаг тухайд нь бүрэн чанартай хийхээр бид хичээн ажиллаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn