ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотын иргэд нийт 5000 гаруй км замыг гүйлтээр туулжээ

251


“Өмнөговийн гүйгчид-2023” группийн админ Д.Дашдэндэвт Өмнөговь аймгийн ЗДТГ-аас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож батламж гардууллаа.

Улс орон даяар 5 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд өрнөсөн “Эрүүл мэндийн цахим гүйлт-2023” уралдаанд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар, “Өмнөговийн гүйгчид-2023” группийн гишүүд энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, нийтдээ 1500 удаагийн гүйлтээр 5000 гаруй километрийг 7 хоногийн хугацаанд туулж, алтан медалийн болзол ханган,говийнбүсдээ тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлжээ.
Энэ талаар “Өмнөговийн гүйгчид-2023” группийн админ Д.ДАШДЭНДЭВ:

“Орчин үед аливаа улс орон, хотыг ямар барилга, байгууламжтай вэ гэхээс илүү, оршин суугч иргэд нь хэр эрүүл мэнддээ анхаардаг вэ,тэдөглөөний дасгал хийдэг үү, гүйдэг үү, алхдаг уу гэдгээр нь хэмждэг болсон. Ийм лцаг үед бид амьдарч байна. Цахим гүйлтэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Манай хотын иргэд маш идэвх санаачилгатай оролцлоо.Таны гүйсэн гүйлт бүр, километр бүр таны эрүүл мэндэд үр өгөөжөө өгсөн гэж итгэж байна” хэмээн онцоллоо. 
Хотынхоо иргэдийг зөв дадал, хэвшилд уриалж, Эрүүл мэндийн цахим гүйлтэд манлайлан оролцсон хувь нэмрийг миньаймгийнЗасаг дарга Р.Сэддорж өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн, 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулалолгож байгаад маш их талархлаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn