Мөс цөмөрч, автомашин суужээ

121

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар мөс цөмөрч суудлын автомашин суужээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 7-ны өдрийн 19:33 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын  автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байжээ. Автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэдийг Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn