ӨМНӨГОВЬ I Уурхайн хоолонд хордсон 77 өвчтөнийг Улаанбаатарт руу авчирч байна

1 591

Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн цаг үеийн мэдээллийг хүргэе. 
Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол, хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгджээ. 
Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-гаад уурхайн ажилтан хордлогод өртсөн ба 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан, эмнэлгийн тусламж авч байна.
Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна.
Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.
Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn