ДЭМБ-ын гишүүн орнууд түүхэн тохиролцоонд хүрчээ

26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ гишүүн орнууд гурван жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний дүнд ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахалд бэлэн байдлыг хангах асуудлаарх түүхэн хэлэлцээрийг лхагва гараг /2025.14.16/-т эцэслэн боловсруулжээ.
Энэхүү хэлэлцээрийг ирэх тавдугаар сард болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблей буюу ДЭМБ-ын шийдвэр гаргах чуулганы өмнө хэлэлцэнэ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, энэхүү гэрээний төсөл нь “олон талт үзэл оршин байгааг, хуваагдсан дэлхий ертөнцөд улс орнууд нийтлэг шийдлийг олж, нийтэд тулгарч болзошгүй аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад хамтран ажиллаж чадна гэдгийг нотлон харууллаа" гэв.
COVID-19-ийн дэгдэлтийн үеэр ажиглагдсан эмх замбараагүй байдлын дараа боловсруулсан гэрээнд цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг тусгажээ.
Хэлэлцээний үеэр маргаан дагуулж байсан нэг асуудал бол хөгжиж буй орнуудад анагаах ухааны технологийг шилжүүлэх тухай 11 дүгээр заалт байв. COVID-19-ийн үеэр хөгжиж буй орнуудын зүгээс вакцин, оношлуураа нөөцөлж байна гэж чинээлэг орнуудыг буруутгаж байсан юм. Эмийн том үйлдвэрүүдтэй улс орнууд технологийг заавал шилжүүлэхийг эрс эсэргүүцсээр ирсэн байна.
Харин лхагва гаргийн хэлэлцээрт технологийг шилжүүлэх ажлыг холбогдох зохицуулалт, лицензийн гэрээ, санхүүжилтийн таатай нөхцлөөр дамжуулан урамшуулахыг уриалжээ. Гэхдээ технологийг шилжүүлэхдээ “харилцан тохиролцсон” байх ёстой гэсэн зохицуулалтыг оруулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn