ХААН Банк програм хангамжийн чанарын шинжилгээний төлөвшлийн үнэлгээний TMMi-н шалгуурыг хангалаа

ХААН Банк харилцагчийн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын чиглэлд тогтмол шинэчлэл, сайжруулалт хийснээр илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанарын инженерчлэлийн соёлыг төлөвшүүлж Програм хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа "TMMi (Test Maturity Model Integration)" олон улсын загварыг чиглэл болгон тогтмол сайжруулалтыг хийснээр "TMMi Defined" үнэлгээний шалгуурыг ханган баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо.

Чанартай бүтээгдэхүүн харилцагчдадаа хүргэх; Цахим үйлчилгээнүүдийн чанар сайжрах – цахим бүтээгдэхүүнүүдийг амжилттай нэвтрүүлэх замаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх; Харилцагчдад шинэ үйлчилгээг богино хугацаанд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх; Чанарын процесс сайжрах - Тестийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын шат бүрд нэгдсэн стандарттай болох; Хууль, дүрэм журамтай нийцэх байдал нэмэгдэх - PCI DSS, ISO болон Монголбанк зэрэг зохицуулагч байгууллагын шаардлагад нийцэхэд дэмжлэг болох, эрсдэлд суурилсан тестийн төлөвлөлт хийх чадвар сайжрах; Гуравдагч байгууллагуудын системүүдийг чанарын өндөр шалгуураар шалгаж нэвтрүүлэх гэх мэт.
By earning this certification, KHAN Bank has aligned its software quality practices with international standards and is now officially listed among organizations certified by TMMi. This brings several positive impacts to the organization, including: Delivering more quality products to customers, thereby increasing brand value and strengthening market position; Improving the quality of digital services—ensuring the successful rollout of digital products and uninterrupted customer service; Accelerating the delivery of new services to customers; Enhancing quality processes by adopting unified standards across all stages of test planning, execution, and reporting; Increasing compliance with laws and regulations—supporting requirements from regulators such as PCI DSS, ISO, and Mongolbank, and improving the ability to conduct risk-based test planning; Ensuring that third-party systems meet rigorous quality standards before integration.