Мандал-Овоо сумын нэг малчин өрхийг тусгаарлалтад авчээ
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нэг малчин өрхийг тусгаарлалтад аваад байна. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд халдвартай тохиолдлууд бүртгэгдээд байгаа. Манай Мандал-Овоо сумын нэг малчин тухайн сумын нэг малчныд очоод ирсэн байсан. Гэтэл тухайн өрхөд халдварын тохиолдол батлагдсан мэдээллийг ирүүлснээр бид хариу арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.
Мандал-Овоо сумын уг малчин өрхийнд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Сумын Онцгой комисс үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж байгаа бөгөөд тусгаарлаад байгаа иргэдийг аймгийн төв рүү татан ирүүлэх юм байна.