Ханбогд суманд инженерийн хийцтэй 15 худаг гаргажээ

208


Өмнөговь аймгийн Ханбогд суманд инженерийн хийцтэй 15 худаг гаргажээ.
Тус аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Усжуулалтын 2-р аян"-ыг эхлүүлээд байгаа юм. Үүний хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд инженерийн хийцтэй 15 худгийг "Эрхэм сүлд монгол" ХХК шинээр гаргалаа. Ингэснээр 22.5 мянган га бэлчээрийг усжуулж, 45 өрхийн 24.7 мянган толгой малыг услах боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.
"Усжуулалтын 2-р аян"-ы хүрээнд аймгийн хэмжээнд энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61 худгийг шинээр, хуучин 30 худгийг засварлана. Мөн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр 18 худаг гаргаж нийт 109 инженерийн хийцтэй худгаар усжуулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn