БНСУ | Сонгогчдын ирц өнгөрсөн 32 жилийн хугацаанд хамгийн өндөр төвшинд хүрэв

787


Өмнөд Солонгосын парламентын сонгууль өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ний өдөр болж өнгөрлөө. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр нийт сонгогчдын ирц 67 хувьд хүрсэн нь сүүлийн 32 жилийн турш тохиогоогүй өндөр үзүүлэлт гэв. Өмнөд Солонгост нийт 44.28 сая сонгуулийн насны иргэн бий. Үүнээс 29.66 сая нь 14.259 хэсгийн хороодод саналаа өгчээ. 
22 дахь удаагийн прламентын сонгуулиар нийт 300 гишүүн сонгогджээ. Сонгуульд нийт 21 нам тойргоор өрсөлдсөн бол 38 улс төрийн хүчин пропорциональ байдлаар өрсөлдсөн байна. Саналын хуудсыг эхлээд машинаар, дараа нь гараар бататган тоолсон ба Солонгосын Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж нийт 175 суудал авсан бол сөрөг хүчин болох Ард түмний хүч нам 108 суудал авчээ. 
Ийнхүү тус улсын Ардчилсан нам гурав дахь удаагаа Засаг барихаар болсон байна. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn